
Компьютерээ ашиглан програм хангамж шинэчлэх
Програм хангамжийн шинэчлэлүүдэд таныг төхөөрөмжөө худалдан авах үед
байгаагүй шинэ функцүүд болон өргөтгөсөн функцүүд орж болно. Програм
хангамжаа шинэчилснээр мөн төхөөрөмжийн ажиллагааг сайжруулж болно.
Nokia Software Updater нь төхөөрөмжийн програм хангамжаа шинэчлэхэд
ашигладаг компьютерийн програм юм. Төхөөрөмжийн програм хангамжаа
шинэчлэхэд тохиромжтой компьютер, өргөн зурвасын интернет ашиглах эрх,
төхөөрөмжөө компьютертэй холбох USB өгөгдлийн тохиромжтой кабель хэрэг
болно.
Нэмэлт мэдээлэл авч, хамгийн сүүлийн програм хангамжийн хувилбарыг
гаргасан тухай мэдэгдлийг шалгаж, Nokia Software Updater програмыг татан
авахын тулд, www.nokia.com/softwareupdate буюу орон нутгийн Nokia вэбсайтаа
үзнэ үү.
Төхөөрөмжийн програм хангамжийг шинэчлэхдээ дараах зүйлийг хий:
Ерөнхий мэдээлэл
11

1 Nokia Software Updater програмыг компьютертээ татан авч, суулга.
2 USB өгөгдлийн кабель ашиглан төхөөрөмжөө компьютертээ залгаж, Nokia
Software Updater програмыг нээ. Nokia Software Updater програм файлаа
нөөцлөх, програм хангамжаа шинэчлэх, файлаа сэргээх ажлуудыг чиглүүлж
өгнө.