
Дэмжлэг
Та бүтээгдхүүнээ хэрхэн хэрэглэх талаар илүү их зүйл мэдэхийг хүсвэл эсвэл
төхөөрөмжөө хэрхэн ажиллах ёстойг сайн мэдэхгүй байвал, хэрэглэгчийн гарын
авлага, www.nokia.com/support буюу орон нутгийнхаа Nokia вэбсайт дахь
дэмжлэгийн хуудас, эсвэл хөдөлгөөнт төхөөрөмжөөрөө www.nokia.mobi/support
вэбсайтыг үз.
Хэрэв энэ таны асуудлыг шийдэхгүй байвал дараах аргаар оролдоод үз:
•
Төхөөрөмжийг унтрааж асаа: төхөөрөмжөө унтрааж, зайг ав. Нэг минут
орчмын дараа зайгаа буцааж хийгээд, төхөөрөмжөө асаа.
•
Nokia Software Updater програмын тусламжтай та төхөөрөмжийнхөө програм
хангамжийн ажиллагааг оновчтой болгох, шинэ боломжтой функцүүдийг
суулгахын тулд тухайн програм хангамжийг тогтмол шинэчилж болно.
www.nokia.com/softwareupdate буюу орон нутгийнхаа Nokia вэбсайтыг үз.
Төхөөрөмжийн програм хангамжийг шинэчлэхээс өмнө төхөөрөмжийнхөө
өгөгдлийг нөөцөлж хуулбарлахаа мартуузай.
•
Хэрэглэгчийн гарын авлагад тайлбарласны дагуу үйлдвэрийн эх тохиргоог
сэргээ.
Хэрэв асуудал шийдэгдээгүй хэвээр байвал, засварлах боломж байгаа эсэхийг
мэдэхийн тулд Nokia-д ханд. www.nokia.com/repair-г үз. Төхөөрөмжөө засварт
явуулахаас өмнө, үргэлж утсан дахь өгөгдлөө нөөцлөн хуулбарлаж бай.