Nokia 2730 classic - Галерей

background image

Галерей

Таны утас авсан агуулгаа хамгаалах дижитал эрхийн менежментийн (DRM)

системтэй. Аливаа агуулга, идэвхжүүлэх түлхүүр төлбөртэй байж болох тул

тэдгээрийг авахаасаа өмнө нийлүүлэлтийн нөхцлийг нь шалгаж бай.
Дижитал эрхийн менежмент
Агуулгын эзэмшигчид оюуны өмч, үүний дотор зохиогчийн эрхээ хамгаалахдаа

янз бүрийн дижитал эрхийн менежментийн (DRM) технологи ашиглаж болно.

Энэхүү төхөөрөмж DRM хамгаалалттай агуулгад нэвтрэхийн тулд янз бүрийн

DRM программ хангамж ашигладаг. Энэхүү төхөөрөмжийн тусламжтай WMDRM

10, OMA DRM 1.0, OMA DRM 1.0 forward lock, OMA DRM 2.0-ын хамгаалалттай

агуулгад нэвтэрч болно. Хэрэв тухайн DRM программ хангамж нь агуулгыг

хамгаалж чадахгүй бол агуулга эзэмшигч DRM хамгаалалттай шинэ агуулгад

нэвтрэх DRM программ хангамжийн чадварыг хүчингүй болгохыг хүсэж болно.

Ийнхүү хүчингүй болгох нь таны төхөөрөмжид байгаа DRM хамгаалалттай

агуулгын хүчинтэй хугацааг сунгахаас сэргийлж болно. Ийм DRM программ

хангамжийг хүчингүй болгох нь бусад DRM буюу DRM–ийн бус программаар

хамгаалагдсан агуулгыг ашиглахад нөлөөлөхгүй.

Дижитал эрхийн менежментийн (DRM) хамгаалалттай агуулга нь тус агуулгыг

ашиглах таны эрхийг тодорхойлсон идэвхжүүлэх түлхүүртэй хамт өгөгдөнө.

Операторын цэс

23

background image

Хэрэв таны төхөөрөмж OMA DRM хамгаалалттай агуулгатай бол идэвхжүүлэх

түлхүүр ба агуулгын нөөц хуулбарыг хийхдээ Nokia PC Suite-ийн нөөц хуулбар

хийх функцийг ашигла.
Хэрэв таны төхөөрөмж WMDRM хамгаалалттай агуулгатай бол төхөөрөмжийн

ойг форматалсан тохиолдолд идэвхжүүлэх түлхүүр, агуулга хоёулаа алдагдана.

Таны төхөөрөмж дэх файлууд гэмтсэн тохиолдолд идэвхжүүлэх түлхүүр, агуулга

алдагдаж болно. Идэвхжүүлэх түлхүүр буюу агуулга алдагдвал төхөөрөмж

дээрээ тэрхүү агуулгыг дахин ашиглах боломжийг тань хязгаарлаж болно. Нэмэлт

мэдээлэл авъя гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
Галерей дахь агуулгыг үзэх

Цэс

>

Галерей

гэж ор.