Nokia 2730 classic - Газрын зураг ба GPS

background image

Газрын зураг ба GPS
Таны төхөөрөмжинд GPS-ийн дотоод антен алга. GPS холболт шаарддаг програм

ашиглахын тулд таарах гадуур GPS хүлээн авагч ашигла (нэмэлт хэрэгслийг

тусад нь зардаг). GPS хүлээн авагчийг Bluetooth утасгүй технологи ашиглан

төхөөрөмжтэйгээ хослуул. Нэмэлт мэдээлэл хүсвэл, GPS хүлээн авагчийн

хэрэглэгчийн гарын авлагыг үз.

Та Газрын зургийн програмаа дэмжихэд Global Positioning System (GPS) ашиглаж

болно. Байршлаа олж мэдэх буюу зай хэмжиж, солбицлоо тодорхойл.

Төхөөрөмжөө гадуур GPS хүлээн авагчтай хослуулсны дараа, одоо байгаа

байрлал төхөөрөмжийн дэлгэц дээр гарч иртэл хэдэн минут болж болно.
Global Positioning System (GPS)-ийг АНУ-ын засгийн газар ажиллуулдаг бөгөөд

түүний үнэн зөв мэдээлэл болон ажиллагааг дангаараа хариуцдаг. Байршлын

мэдээллийн үнэн зөвд АНУ-ын засгийн газрын GPS хиймэл дагуулд хийсэн

өөрчлөлтүүд нөлөөлж болох бөгөөд АНУ-ын Батлан хамгаалах департаментийн

Газрын зураг

29

background image

иргэний GPS бодлого болон Холбооны радионавигацийн төлөвлөгөөнд гарсан

өөрчлөлтүүд нөлөөлнө. Байршлын мэдээллийн үнэн зөвд мөн хиймэл дагуулын

геометрын таагүй байршил нөлөөлнө. GPS дохио, түүний чанарт таны байршил,

барилга, байгалийн саад, цаг уурын нөхцөл нөлөөлж болно. GPS дохио барилгын

дотор буюу газар доор байхгүй болж болох бөгөөд бетон, метал зэрэг материал

сөргөөр нөлөөлж болно.
GPS-ийг байршил нарийн тогтоох хэмжилтэнд ашиглаж болохгүй бөгөөд

байршил тогтоох буюу зүг чиг олоход GPS хүлээн авагч болон үүрэн радио

сүлжээний байршлын тухай мэдээлэлд дангаар нь найдаж болохгүй.